Малын индексжүүлсэн даатгал

2024/03/25

Малын индексжүүлсэн даатгал нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. Малын индексжүүлсэн даатгал нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгож эхэлдэг байна. 2023 онд малын индексжүүлсэн даатгалын хувьд 27 мянган малчин өрхөд 4,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Хамрагдах хугацаа: Жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд өөрийн харьяалагдах аймаг сумынхаа ХХК-ийн төлөөлөгчид болон Хаан банк болон Төрийн банк очин даатгуулах боломжтой.

Малын индексжүүлсэн даатгал нь жил бүрийн 3-р улиралд өмнөх жил нь даатгуулсан малчдын нөхөн төлбөрийг олгодог.

Малын индексжүүлсэн даатгалын зорилго

  • Зудад нэрвэгдэх
  • Өвчин эмгэг тусаж хорогдох
  • Чоно нохойд баригдах
  • Хулгайд алдагдах
  • Сураггүй алга болох гэх мэт


эх сурвалж/монгол даатгал