1.1. “Гранд говь теч” ХХК-ийн “Шимт сүрэг” цахим веб портал системийн үйлчилгээний ерөнхий журмыг Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэг, Иргэний хууль, Хүний хувийн мэдээллий хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний хүрээнд боловсруулав.
1.2. “Шимт сүрэг” нь “Гранд говь теч” ХХК-ийн хууль ёсны өмч бөгөөд иргэний хууль болон оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдсан “Мал бүртгэл түүнтэй холбоотой харилцаа” үүсгэж буй бие даасан цахим систем болно.
1.3. Энэхүү үйлчилгээний ерөнхий журмаар “Гранд говь теч” ХХК / цаашид “үйлчилгээ үзүүлэгч” гэх/ болон өөрийн малын хувийн журмаар бүртгэл хийж буй этгээд /цаашид “Малчин” гэх/, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /цаашид “үйлдвэрлэгч” гэх/, малын эрүүл ахуйн байдлыг судлан үйл ажиллагаа явуулагч малын эмч, мал эмнэлэг /цаашид “мал эмнэлэг” гэх/, фермерийн үйл ажиллагаа явуулаг /цаашид “фермер” гэх/, өөрийн болон бусдын мал, малын бүтээгдэхүүн, махыг худалдан борлуулагч, худалдан авагч /цаашид “бусад этгээд” гэх/, “Шимт сүрэг” цахим системээр дамжуулж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн дамжлагыг харагч /цаашид “Эцсийн хэрэглэгч” гэх/ нарын /хамтад нь “талууд” гэх/ хооронд “Шимт сүрэг” цахим вебийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.4. “Шимт сүрэг” цахим бүртгэлийн үйл ажиллагаа нь Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн мал бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд малын ашигт шим, арилжаа наймаанд оролцох боломжит нөхцөлийг малчинд олгож буй хувийн бүртгэлийн систем юм.
“Гранд говь теч” ХХК нь Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн соёрхон баталсан олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжинд заасан эрх зүйн зохицуулалтанд нийцүүлэн “Гранд говь теч” ХХК-тай Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нарын хооронд үүсэх харилцаанд ашиглдах бөгөөд дараах нэр томьёог дараах байдлаар ойлгоно
2.1.1. “Малчин” гэж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-т заасныг ойлгохоос гадна өөрийн малыг өөртөө хялбар байдлаар хувийн журмаар бүртгэлжүүлэх, түүнийг “Шимт сүрэг” цахим вебээр дамжуулж худалдан борлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10, 4.1.11-т заасан мэдээллээ “Гранд говь теч” ХХК-д тус хуулийн 6.1.1-т заасны дагуу ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
2.1.2. “Үйлдвэрлэгч” гэж Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, мах, махан бүтээгдэхүүний түүхий эдийг “Шимт сүрэг” цахим вебээр дамжуулж худалдан авах, эцсийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүсэл зориг бүхий хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10, 4.1.11-т заасан мэдээллээ “Гранд говь теч” ХХК-д тус хуулийн 6.1.1-т заасны дагуу ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.
2.1.3. “Мал эмнэлэг” гэж мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зохион байгуулагч хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т заасан мэдээллээ “Гранд говь теч” ХХК-д тус хуулийн 6.1.1-т заасны дагуу ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
2.1.4. “Фермер” гэж мал, малын бүтээгдэхүүнийг тодорхой үйл ажиллагааны чиглэлээр тэжээж, үржүүлж, ашигт шимийг авч өөрийн малыг өөртөө хялбар байдлаар хувийн журмаар бүртгэлжүүлэх, түүнийг “Шимт сүрэг” цахим вебээр дамжуулж худалдан борлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10, 4.1.11-т заасан мэдээллээ “Гранд говь теч” ХХК-д тус хуулийн 6.1.1-т заасны дагуу ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийг.
2.1.5. “Бусад этгээд” гэж өөрийн болон бусдын мал, малын бүтээгдэхүүн, махыг худалдан борлуулах, худалдан авах зорилгоор “Шимт сүрэг” веб системийг ашиглагч этгээдийг хэлнэ.
2.1.6. “Шимт сүрэг” гэж энэ журмын 2.1.1-2.1.5-т заасан этгээдүүдэд мал, малын бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлэх, худалдан борлуулах, шилжилт хөдөлгөөн, өмчлөл шилжүүлэхэд туслалцаа үзүүлэх “Гранд говь теч” ХХК-ийн өмчлөх эрхэд хадгалагдах веб портал системийг хэлнэ. Энэхүү веб портал систем нь цахим веб болон аппликейшн хэсгээс бүрдэнэ.
2.1.7. “Малын ээмэг” гэж малын чихэнд зүүж, тодорхой мэдээллийг өөртөө агуулсан таних тэмдэг бүхий Бар кодтой, дотор талдаа тусгай чиптэй, RFID уншигчид тодоройлогдогч бүтээгдээхүүнийг хэлнэ. Энэхүү бүтээгдэхүүн нь малын өмчлөх эрхийг тодорхойлохгүй болно.
2.1.8. “RFID уншигч” гэж энэхүү журмын 2.1.7-д заасан малын ээмгийг тодорхой зайнаас таньж олох төхөөрөмжийг хэлнэ.
2.1.9. “Малын бүртгэл” гэж энэхүү журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан этгээдүүд малын ээмгийг өөрийн сонгосон малд зүүж, түүнийг RFID уншигчаар мэдээллийн нэгдсэн санд малын нас, зүс, үүлдэр, хүйс, зураг, ээмэгний код болон бусад үзүүлэлтийн хамт бүртгэлжүүлэх үйл ажиллагааг хэлнэ. “Шимт сүрэг” веб порталын “Малын бүртгэл” нь Малын генетик нөөцийн тухай хуульд заасан Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглүүлэх, нэгдсэн бүртгэлд хамруулах үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөхгүй.
2.1.10. “Худалдагч” гэж энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан этгээдүүдийн үйл ажиллагаа, шат дамжлаг, эх сурвалжийг өөрийн худалдан борлуулж буй мах, махан бүтээгдэхүүнд таних тэмдэг болгон хэрэглэж буй этгээдийг хэлнэ.
2.1.11. “Эцсийн хэрэглэгч” гэж энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авагч этгээдийг хэлнэ.
2.1.12. “Зар” гэж Малчин, Үйлдвэрлэгч, Фермерийн өөрийн мал, малын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүсэл зоригоо олон нийтэд илэрхийлж “Шимт сүрэг” цахим системд байршуулсан гэрээний нэг талын саналын дуудлагыг ойлгоно.
2.1.13. “Шимт сүрэг- Гишүүн хэрэглэгч” гэж талуудын хооронд үүсэх харилцаанд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, мал бүртгэлийнхээ талаар үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт нь “Шимт сүрэг” цахим системд хийж, “Гранд говь теч” ХХК-ийн тусгай шаардлагыг хангасан этгээдийг хэлнэ.
“Шимт сүрэг” цахим систем нь малын бүртгэл хийх замаар өөрийн мал, сүргийн тооллогыг өөрт хялбар байдлаар бий болгох арга хэрэгсэл болох, мах, махан бүтээгдэхүүн худалдагч, эцсийн хэрэглэгчийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах цогц шийдэл болохынхаа хувьд талуудын хүсэл зоригт тохируулсан дараах үйлчилгээний төрөлтэй байна.
3.1.1. Шимт сүрэг вэб програм- shimtsureg.mn:
-Веб програмаар дамжуулан хэрэглэгч цахим системээр үйлчлүүлэх, малын бүртгэлийн мэдээллийг харах, хянах, өөрийн оруулсан хувийн мэдээллээ удирдах боломжтой байна.
3.1.2. Шимт сүрэг гар утас, таблет, ухаалаг төхөөрөмжийн аппликейшн:
-Аппликейшнаар дамжуулан хэрэглэгч цахим системээр үйлчлүүлэх, малын бүртгэлийн мэдээллийг харах, хянах, өөрийн оруулсан хувийн мэдээллээ удирдах, тооллого хийх боломжтой байна.
3.1.3. Мал бүртгэлжүүлэхэд шаардлагатай бусад дагалдах хэрэгсэл, төхөөрөмж буюу бүтээгдэхүүн:
-Энэхүү журмын 2.1.7-т заасан “Малын ээмэг”;
-Малд тусгай бар код олгож ээмэг дээр шивэх үйлчилгээ;
-RFID уншигч төхөөрөмж.
3.2.Энэхүү журмын 3.1-т заасан Үйлчилгээ нь талуудын хэрэглэж болох төхөөрөмж болох гар утас, таблет, компьютер хувилбарууд, сошиал медиа хэлбэртэй байж болно. Аль ч хэлбэрийг сонгосон үйлчилгээний ерөнхий журам нэгэн адил хамаарна.
4.1. Шимт сүрэг системийн хэрэглэгч нь энэхүү журмын 2.1.1-2.1.5, 2.1.10, 2.1.11-д заасан этгээдийн төрөлтэй байна.
4.2. Малчин болон Фермер этгээд нь энэхүү журмын 3.1-т заасан үйлчилгээнүүдийг цогцоор нь ашиглаж, мал сүргийн мэдээллээ тасралтгүй 6 сараас дээш хөтөлсөн тохиолдолд ГИШҮҮН хэрэглэгч болж болно.
4.3. ГИШҮҮН хэрэглэгч нь 3 сараас дээш хугацаагаар бүртгэл мэдээлэл хөтлөлтөө хийгээгүй, зогсоосон тохиолдолд “Гишүүн” хэрэглэгчийн эрхээ алдана.
4.4. “Гранд говь теч” ХХК нь энэхүү журмын 2.1.2, 2.1.3-т заасан этгээдтэй тусгайлан нэрлэсэн гэрээ байгуулах бөгөөд тухайн харилцаанд энэхүү журам, гэрээнд заасны дагуу зохицуулна.
4.5. “Эцсийн хэрэглэгч” нь “Шимт сүрэг” цахим систем болон түүнд байрлах бар код уншигч цэсийг ашиглан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, малчин этгээдийн мал сүргийн бүртгэл, шилжилт, эх сурвалж болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой байна.
5.1. Систем хэрэглэгчийн төрлөөс шалтгаалж дараах нөхцөлд бүртгэл шаардахгүй.
-“Шимт сүрэг” систем дээрээс мах, махан бүтээгдэхүүний эх сурвалж, шилжилт, мал, малын бүтээгдэхүүний худалдан борлуулах хүсэл зоригоо оон нийтэд илэрхийлсэн этгээдийн “Шимт сүрэг” цахимт системд байрлуулсан “Зар” харах тохиолдолд;
-“Эцсийн хэрэглэгч” нь “Шимт сүрэг” цахим системд бүртгүүлэх шаардахгүй.
5.2. Хэрэглэгч нь төрлөөсөө хамаарч өөр өөр бүртгэл үүсгэнэ. Бүртгэлд хамаарах мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч нь талуудын хүлээн зөвшөөрч “Шимт сүрэг” цахим системийн өөрсдийн бүртгэлийн хэсэгт байршуулсан мэдээллийг цуглуулж, “Шимт сүрэг” цахим системийн зохих функцэнд автоматаар байршуулна. Талууд нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10, 4.1.11-т заасан мэдээллээ “Гранд говь теч” ХХК-д тус хуулийн 6.1.1-т заасны дагуу ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
5.3. Малчин фермерийн бүртгэлийн мэдээлэлд нэр, хаяг, утасны дугаар, мал сүрэг буюу өмчийн мэдээлэл багтана.
5.4. Мал бүртгэлжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгч худалдан авч буй тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг авна.
5.5. Малын эмчийн хувийн мэдээлэлд эмчлэх эрхийн гэрчилгээний дугаар, овог, нэр, хаяг, утасны дугаар зэрэг багтах бөгөөд үйлчилгээ үзүүлэгч малын эмчтэй тусгай гэрээ байгуулахдаа цаасаар зөвшөөрөл авна.
5.6. Гэрээг байгуулахдаа хэрэглэгч үйлчилгээ үзүүлэгчийн байранд биечлэн ирэх ба бичиг баримтаа авч ирэх шаардлагатай.
5.7. Хэрвээ гэрээг өөр хувь хүн төлөөлж байгуулах тохиолдолд итгэмжлэх болон тухайн хувь хүний бичиг баримт шаардагдана.
5.8. Хэрэглэгч нь системд оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
5.9. Хэрэглэгч нь системийг цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд мэдээллийг үргэлжлүүлэн хөтлөх хүн нь өмнөх хэрэглэгчтэй хамааралтай гэдгээ баталж системд нэвтрэх нэр, нууц үгийг шинээр үүсгүүлэн авна.
6.1. “Шимт сүрэг” цахим системтэй холбоотой талууд нь дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
6.1.1. Цахим бүртгэлд бүртгүүлэх, нэвтрэх нэр, тусгай код авах эрхтэй бөгөөд хэрэглэхээс татгалзсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлээ устгах эрхтэй.
6.1.2. Хууль бус шинжтэй үйлдэл гарсан талаар санал, гомдлыг гаргах, зөвшилцөх эрхтэй.
6.1.3. “Шимт сүрэг” цахим систем дэх мал, малын бүтээгдэхүүний тухай мэдээлэл олж авах эрхтэй.
6.1.4. Өөрийн бүртгэл дэх хувийн болон малын мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй.
6.1.5. Малын бүртгэлийн мэдээлэл солигдсон тохиолдолд нэн даруй буюу солигдсон нөхцөл үүссэн өдөр цахим бүртгэлд өөрчлөлт хийх үүрэгтэй.
6.1.6. “Шимт сүрэг” цахим систем нь талуудын хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул Малын эрүүл мэнд, улсын тооллого, татвар төлөх болон Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.
6.1.7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон гэрээний дагуу олж авч буй мал, малын бүтээгдэхүүнийг хуульд заасан арга хэрэгслээс бусад аргаар олж авахыг хориглоно.
6.1.8. “Шимт сүрэг” цахим систем болон малын ээмэг нь малын өмчлөх эрхийн баталгаа болохгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч Малын ээмэг, таних тэмдэг, бусад бүртгэлийн ажиллагааг малчин, үйлдвэрлэгч, фермер нь өөрийн өмчийн малд хэрэглэнэ.
6.1.9. Иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд “Шимт сүрэг” цахим систем нь аль нэг талын байр суурийг нотлох үүрэг хүлээхгүй.
6.1.10. “Шимт сүрэг” цахим системийн аппликейшн, веб сайтад “Үйлчилгээний ерөнхий журам”, Нууцлалын бодлог болон бусад эрх зүйн хэм хэмжээг олон нийтэд хүртээмжтэй байдлаар байршуулсан тул талууд түүнтэй танилцах үүрэгтэй.
6.1.11. Малчин, Мал эмнэлэг, үйлдэврлэгч, фермертэй тусгайлан гэрээ байгуулах бөгөөд энэхүү үйлчилгээний ерөнхий журам нь гэрээний салшгүй нэг хэсэг байна.
7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нууцлалын бодлогын баримт бичиг тусад нь боловсруулж мөрдөж ажиллана.
7.2. Нууцлалын бодлогыг боловсруулахдаа Монгол улсын хууль тогтоомжид үндэслэнэ.
7.3. Нууцлалын бодлогыг нийт хэрэглэгчдэд нээлттэй байдлаар байршуулсан байх ба хэрэглэгч тухайг бодлогыг зөвшөөрсны үндсэн дээр үйлчилгээ авна.
7.4. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн 7.1.1.энэ хуулийн 6.1.1, 6.1.4-т заасны дагуу мэдээллийг ашиглах тул талууд үүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
8.1. Шимт сүрэг үйлчилгээний ерөнхий журам, үнэ тарифт өөрчлөлт орох тухай бүрд Шимт сүрэг үйлчилгээний веб хуудсаар дамжуулан хуанлийн 30 хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдээлнэ. Тухайн өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор хэрэглэгч гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан талаар аливаа хэлбэрээр мэдэгдээгүй эсхүл үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа бол нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
8.2. Үйлчилгээний журмын аль нэг заалтыг шүүхээс хүчингүйд тооцох буюу хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн, хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тус заалтаас бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.
9.1. Систем дээрх контент /агуулга/ болон зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц зэрэг бүх төрлийн оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь үйлчилгээ үзүүлэгчид хадгалагдана. Контент гэдэгт систем дээрх мэдээлэл, өгөгдөл, технологийн хэрэгсэл, код, хэв загвар, аппликейшн, санаа, ноу-хау, лого, бичвэр, дүрс, зураг, бичлэг, дизайн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдэл, шаардлага, сурталчилгааны материал болон тэдгээрт хэвлэгдсэн бүх төрлийн бичгийн болон мультимедиа материал зэрэг бүх контент хамаарна.
9.2. Хэрэглэгч нь контентыг үйлчилгээ үзүүлэгчээс урьдчилан олгосон бичгийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй бөгөөд мэдээ, материал эсхүл контентыг зүй зохисгүйгээр ашиглах, эсхүл түүний захирлууд болон ажилтнуудад аливаа хохирол учруулах санаа, зорилго агуулахгүй болно.
9.3. Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчтэй өрсөлдөх зорилгоор контентод аливаа хяналт тавих, ашиглах, хуулбарлах, худалдах, өөрчлөх эсхүл ашиглах үйлдэл гаргахгүй. Энэ журмын дагуу системийг ашиглахаас бусад тохиолдолд хэрэглэгч нь контентод хамаарах аливаа төрлийн эрх эдлэхгүй. Зөвшөөрөлгүй ашигласан эсхүл хуулбарласан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
9.4. Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмчид хамаарах заалтыг хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.
10.1. Хэрэглэгч эсхүл Байгууллага нь маргаантай асуудлаар эхлээд нөгөө талдаа и-мэйлээр болон бүртгэгдсэн мэдээллийн дагуу шуудангаар мэдэгдэл хүргүүлэх бөгөөд тус мэдэгдэлд маргааны үйл баримт, холбоо барих мэдээлэл, хаяг, нэр зэргийг дурдана.
10.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн гомдол саналыг help@shimtsureg.mn цахим хаяг, 7776-9898 дугаарт хүлээн авна.
10.3. Үйлчилгээ үзүүлэгч нь ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд ажлын 3 хоногийн дотор холбогдох хариу өгөх, боломжит хугацаанд шийдвэрлэх.
10.4. Систем түүний ажиллагаатай холбоотой Компани болон хэрэглэгчийн хооронд үүссэн аливаа маргаан, нэхэмжлэл, саналын зөрүүг зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
10.5. Үйлчилгээ болон түүний функцийг сайжруулах санал хүсэлтийг хэрэглэгч гаргах боломжтой.