Таван хошуу мал
Таван хошуу мал гэдэг нь монголчуудын эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг бүхэлд нь ерөнхийлөн өгсөн нэр юм. .Адуу, үхэр, тэмээ мэт том биетэй малыг бод мал гэх бөгөөд жижиг биетэй хонь, ямааг бог мал гэнэ. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар Архангай аймаг адуу үхрийн тоогоор Өмнөговь аймаг тэмээний тоогоор Хөвсгөл аймаг хонины тоогоор Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлж байна. Монголчууд хонь, адууг халуун хошуут мал гэдэг бол тэмээ, ямаа, үхрийг хүйтэн хошуут мал гэж нэрлэдэг. Малыг өвс бэлчээр сайтай газар нүүдэллэн хариулахыг мал оторлох гэнэ. Мөн хээлтэгч мал төллөхгүй жил өнжихийг мал сувайрах гэж нэрлэнэ. Таван хошуу мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн.
Нэр Эцэг мал Эх мал Төл
1 Адуу Азарга Гүү Унага
2 Тэмээ Буур Ингэ Ботго
3 Үхэр Бух Үнээ Тугал
4 Хонь Хуц Эм хонь Хурга
5 Ямаа Ухна Эм ямаа Ишиг